"ADAUSDT" - Кардано/USTether техник анализ

ADA-ийн хувьд хүчтэй өсөлтүүд үзүүлж өмнөх ATH-аасаа сэтэлж гарсан хэдий ч сая болсон томоохон уналтаар ATH ийнхээ доор орсон. Өмнөх ATH болох 2.35 орчимын бүс сая нэлээдгүй дэмжлэг болж SUPPORT хийсэн хэдий ч ханш доош орсон. Одоогийн байдлаар Falling Wedge хэлбэрийн Pattern үүсгээд түүнийгээ дээш сэтэлж байгаа харагдавч одоогоор ADA дээр ямар нэгэн арилжааны сонирхол төдийлөн харагдахгүй байна. Учир нь BREAKOUT дээр арилжаалж болох ч өмнөх ATH дээр нь маш ойрхон байна. Энэ тохиолдолд хүчтэй Resistance болох магадлалтай. Иймд энэ тохиолдолд дараах зүйл бүрдвэл арилжаалж болох юм.
Арилжааны төлөвлөгөө :
Арилжааны Plan "1" - Ханш BREAKOUT хийсэн чигтээ өмнөх ATH болох түвшинг мөргөн Resistance-лж доош хэсэг Consolidation хийхдээ Bull Flag, Falling Wedge гэх мэд өсөлтийн Pattern үүсгэн том Falling Wedge-ээ шалган дээш сэтэлбэл бага эрсдлээр LONG орж болж байна. TP түвшинг энэ тохиолдолд удаан харзнаж саяны үүссэн том уналт шиг шинж илрэхгүй бол барьж байж болох юм.
Арилжааны Plan "2" - Ханш хэрвээ BREAKOUT хийсэн чигтээ шууд нэмж хуучин ATH болох 2.35 орчмыг BREAKOUT хийж гарч ирээд доош 2.35 орчимоо эргэн шалгахад нь LONG орж TP түвшинг бас хол харзнаж барих боломжтой юм. Энэ тохиолдолд эдгээр шиг баталгаатай, нотолгоотой арилжаа хийхгүй бол RESISTANCE түвшин ойр байгаа тул эрсдэлтэй юм!
From E. Munkhbold
To Cryptopuujin
Chart PatternsTechnical IndicatorsTrend Analysis

Anche su:

Declinazione di responsabilità